Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Сүхбаатар сумын Засаг даргын А/64 тоот "Нийтийг хамарсан ажил зохион байгуулах тухай" захирамжийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 30-аас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг тус сумын 8-н багийн хэмжээнд ХХҮГазартай хамтарч нийтийг хамарс

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 680

Сүхбаатар сумын Засаг даргын А/64 тоот "Нийтийг хамарсан ажил зохион байгуулах тухай" захирамжийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 30-аас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг тус сумын 8-н багийн хэмжээнд ХХҮГазартай хамтарч нийтийг хамарсан ажлын хүрээнд 5 сая 85 мянган төгрөгийн санхүүжилт бүхий 90 иргэнийг түр ажлын байраар хангаж баг тус бүр дээр үүссэн хур хог, хаягдлын цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ. Уг цэвэрлэгээнд түр ажлын байраар хангагдсан 90, сайн дурын 71 нийт 161 иргэн 446 га газар, 2,9 км үерийн далан шуудуу, 194 тн хог хаягдлыг 93 удаагийн рейсээр төв хогийн цэгрүү ачиж тээвэрлэсэн байна. Энэхүү нийтийг хамарсан цэвэрлэгээг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Л.Зоригтбаатар даргатай Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар болон ААНБайгууллага, иргэд та бүхэндээ баярласан талархснаа илэрхийлье. СҮХБААТАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.