2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар сумын Онцгой комиссын дарга Т.Гантулга сумын 8-н багийн Засаг дарга нартай шуурхай хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар Коронавирусийн халдвар, түүний тархалтаас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан баг тус бүр дээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд, нийтийг хамарсан хог цэвэрлэгээний тайлантай танилцлаа. Мөн тусгаарлалтаас гарсан иргэдийг өрхийн эмнэлэг болон цагдаа, хүчний байгууллагатай хамтран хяналт тавин, гэрийн тусгаарлалтын талаар иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Tweet