Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Өнөөдрийн сэрэмжлүүлэг Хэн нэгнийг айлган сүрдүүлнэ гэдэг сэтгэл санааны хэмжээлшгүй их хохирол дагуулдаг. Худал хуурмаг мэдээллийг үнэн мэт түгээн бусдад худал мэдээлэл тараахад та өөрөө ч эрсдэлд орох гэмтэй. Цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхд

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 369

Өнөөдрийн сэрэмжлүүлэг
Хэн нэгнийг айлган сүрдүүлнэ гэдэг сэтгэл санааны хэмжээлшгүй их хохирол дагуулдаг. Худал хуурмаг мэдээллийг үнэн мэт түгээн бусдад худал мэдээлэл тараахад та өөрөө ч эрсдэлд орох гэмтэй.

Цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл “Худал мэдээлэл тараах”

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.