Сүхбаатар сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/66 тоот захирамжийн дагуу Спортын сургуулийн багш, ажилчид Сүхбаатар самбарын постон дээр 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-ны хооронд 24 цагаар ажиллаж иргэдэд асуулга бѳглүүлж, зѳвлѳгѳѳ ѳгѳв. Энэ хугацаанд Сүхбаатар сум руу орж, гарч байгаа автомашин болон зорчигчийн тоог графикаар харуулж байна. Иймд та бүхнийг онцын шаардлагагүй тохиолдолд аймаг, сум хооронд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Tweet