ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/66 тоот захирамжийн дагуу Сүхбаатар болон Номт самбар дээр сургууль, цэцэрлэгийн багш, албан хаагч нар эргүүл, пост, хяналтын цэгт 24 цагаар ажиллаж байна. 03 дугаар сарын 26-ны 13:00 цагаас 03 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн байдлаар Сүхбаатар самбараар нийт 987 тээврийн хэрэгсэл, 2595 зорчигч, Номт самбараар 167 тээврийн хэрэгсэл, 361 зорчигч орж гарсан байна. Уг тоон үзүүлэлтээс харахад иргэдийн зорчих хөдөлгөөн их байна. Иймд та бүхнийг онцын шаардлагагүй тохиолдолд аймаг, сум хооронд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Tweet