ТАЛАРХАЛ
Сүхбаатар суманд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүчтэй аадар бороо үргэлжлэн орж үер усны байгалийн аюулт үзэгдэл болсны улмаас Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн 6-н бүлэг, багш хөгжлийн төв, эрхлэгчийн өрөө, коридор усанд автаж шал цөмөрч, эд хогшил, техник хэрэгсэл шатаж ихээхэн хэмжээний хохирол учирсан тул манай цэцэрлэгийн бүрэн засварт шаардагдах 60 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн УИХ-н гишүүн Наваан-Юндэн сангийн тэргүүн Н.Оюундарь болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нартаа нийт Сүхбаатарчуудынхаа өмнөөс баярласан талархснаа илэрхийлж байна. Сайн үйлс түм бумаар дэлгэрэх болтугай. Сүхбаатар сумынхаа хөгжил дэвшлийн төлөө хамтдаа.
Tweet