Аймгийн засаг дарга, Аймгийн онцгой комиссын дарга Ш. Оргилоос өгсөн үүргийн дагуу Сүхбаатар суманд болсон үерийн улмаас орон гэргүй болсон 3, 6- р багийн 2 айлд гэр гардуулж өглөө. Үерийн улмаас үүссэн эрсдэлийг яаралтай арилгахад Аймгийн онцгой комисс, АЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, холбогдох мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, нэгдсэн удирдлагаар хангагдан ажиллаж байна.
Tweet