Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ЭМГ, МХГ, ХМХА, Мал эмнэлгийн алба, аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, улсын байцаагч нарын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж үерийн улмаас бохирлогдсон гудамж талбай, голомтын бүс тогтоох зорилгоор хими, нян судлалын шинжилгээнд хөрснөөс нийт 18 дээж авч МХГ-н итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна. Үерийн улмаас халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийг орон сууцны орц хонгил, гадаа талбайд хийж эхлүүлээд байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад халдваргүйтгэл хийх төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
Tweet