Сүхбаатар суманд тохиолдсон гамшгаар нуралт үүссэн 2-р багт байрлах Могойтын амны замыг бөглөх ажлыг Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ, Сэлэнгэ АЗЗА ТӨХК, Урсгал-Ус ХХК-ны ажилчид, техник тоног төхөөрөмж 24 цагаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын комиссын дарга аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сүхбаатар сумын Онцгой байдлын комиссын дарга сумын Засаг дарга Т.Гантулга нар газар дээр очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллаж байна.
Tweet