ХАЛДВАРГҮЙТЭЛ АРИУТГАЛЫН АЖИЛ ҮЕ ШАТТАЙГААР ХИЙГДЭЖ БАЙНА
Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хүрээнд үерийн усанд ихээр нэрвэгдсэн айл өрх, албан байгууллагуудад ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг аймгийн ЭМГ, ХХААГ, МХГ зохион байгуулж байна. Сүхбаатар суманд тохиолдсон үерийн улмаас Сүхбаатар сумын үерийн хамгаалалтын суваг шуудуу, гуу жалганд ил задгай хаясан хог хаягдал, зарим айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооног халин урсаж, зам талбай хөрс орчныг бохирдуулсан. Иймээс аймгийн Эрүүл мэндийн газраас халдваргүйтгэлийн дөрвөн баг гарч үерийн усанд ихээр нэрвэгдээд байгаа 3, 4, 6, 8-р багийн айл өрхүүд, 4-р цэцэрлэг, Боловсрол соёлын газруудад халдваргүйтгэлийн ажлыг хийгээд байна. Цаашид цэнхэр болон шар таван давхрын орц, хонгилоор халдваргүйтгэлийг үе шаттайгаар хийх юм.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд,нийтийн эзэмшлийн зам, талбай, хүүхдийн тоглоомын талбайг долоо хоног тутамд, гэр орондоо өдөр бүр халдваргүйтэл хийж байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Энэхүү халдваргүйтгэлийн ажлыг хийхэд Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар хамтран ажиллаж байна.
Tweet