2018 оны 07 дугаар сарын 18-ны 21:00 цагийн байдлаар Сүхбаатар сумын Онцгой комисс хуралдаж тус суманд үүссэн гамшгийн нөхцөл байдлын хүрээнд өнөөдөр хийсэн ажлаа хэлэлцэж маргааш зохион байгуулах ажлынхаа талаар ярилцлаа. Энэхүү хурал дээр аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Түвшинтөгс нөхцөл байдлын талаар дүгнэлт хийж хамтран ажиллалаа. Сүхбаатар сумын ЗДТГ-н бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн 3 хоногийн бэлэн байдал зарласантай холбогдуулан уртасгасан цагаар ажиллаж байна.
Tweet