Уяачдын анхааралд: Сэлэнгэ аймгийн Үндэсний их баяр наадам 2018 оны 07 дугаар сарын 10,11-нд болохтой холбогдуулан дараах бэлтгэл ажлыг хангана уу. Үүнд:
Хурдан морины комиссын зүгээс бүртгэл хийхэд та бүхнээс шаардах бичиг баримтын жагсаалт
- Унаач хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлийн маягт /Иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байна./
- Аюулгүй байдлын гэрээ /уяач болон эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар хавсаргасан байна/
- Даатгал /хугацааг шалгах/
- хүүхдийн төрсний гэрчилгээ /7-оос дээш настай байх/
- Хамгаалах хувцсыг иж бүрэн өмсгөсөн байна.
Дээрх бичиг баримтын аль нэг нь байхгүй, хамгаалах хувцсыг дутуу өмсгөсөн тохиолдолд уралдаанаас хасах арга хэмжээ авах болохыг анхааруулж байна. ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.
Tweet