2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Удирдах албан тушаалтнуудын уулзалт, ажил төрлийн яриаг Сүхбаатар сумын ЗДТГ-н Иргэний танхимд амжилттай зохион байгууллаа. Уг уулзалтанд Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, 8 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, ӨЭМТ-н эмч нар оролцож энэ оны эхний хагас жилийн байдлаар хийж гүйцэтгэсэн ажил, сум орон нутагт хийгдэх гэж байгаа ажлынхаа төлөвлөгөө болон тулгамдаж байгаа асуудлуудаараа санал мэдээлэл солилцлоо.
Tweet