2018 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсын Хиагтын районд Хиагт хот үүсэн байгуулагдсаны 290, Хиагтын район байгуулагдсаны 95 жилийн ойн арга хэмжээ, “ЭВ МОДНЫ НААДАМ” баяр боллоо. “Эв модны наадам” арга хэмжээ загвар зохион бүтээгчдийн дунд “Торгон угтахан”, охидын дунд “Үзэсгэлэн гоо”, урлагийнханы дунд “Эстрад болон ардын дуу, Үндэсний хөгжим, спортынхоны дунд Буриад бөх, сур харвааны тэмцээнүүдээр явагдаж шилдгүүдээ тодруулав. Сэлэнгэ аймаг энэ удаагийн наадмын урлагийн төрөлд 2 алт, 1 мөнгө, бөхийн барилдаанд 1 алт, 1 мөнгө,1 хүрэл, загвар зохион бүтээгчийн төрөлд С.Ариунаа гран при буюу алтан медаль, “Үзэсгэлэн гоо” тэмцээнд 2,3-р байрын амжилтыг үзүүлж оролцлоо. 2 жилдээ нэг удаа зохион байгуулагддаг Орос Монголын эв найрамдлыг илтгэсэн энэхүү “Эв модны наадам” ирэх жил Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана.
Tweet