Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 325

Бэр дархлах ёсон
Дархан бэр. Монголчууд хэдий үеээс ямар учраас бэр дархлах болсон, ямар эрх үүрэгтэй байсан хийгээд дархан бэрийн талаар мэдээ сурвалж ховор байдаг. 
“Дархан” хэмээгч нь эзэн хаанаас тусгайлан олгосон эрх хэмжээний хүрээнд эдлэх эрхээр шагнагдсан хүнд олгодог цол өргөмжлөл байсан бололтой. Зарим нутагт дархан бэрийг төрхөмд нь буцаадаггүй, бүрмөсөн тэр айлын хүн буюу хүүхэдтэй нь адил эрхтэй болж дархалдаг байсан ч гэдэг.
Монгол улс олон үндэстэн ястны ёс заншилд “Дархан бэр”-ийн тухай ойлголт өөр өөрийн өвөрмөц ёс уламжлалтай байдаг. Төв халхын ёсонд айлд бэр болж очоол дарааллан гурван хүү төрүүлсэн эмэгтэйг “Дархан бэр” болгон цоллож хүндэлдэг. Энэ ёс нь мөн л эр хүнийг дээдлэх ёс, үзэл санаатай холбоотой байжээ. Учир нь монголчуудын уламжлалд эрэгтэй хүн удмаа залгадаг, эмэгтэй хүний удам тасардаг гэж үздэг тул овог төрлөө өнөр өтгөн болгож, тэр айлын гал голомт удам угсааг залгамжлах хөвүүд төрүүлж өгсөн эмэгтэйг ийнхүү өргөмжлөн хүндэлдэг ажээ.