Орон нутгийн хүүхэд багачуудыг спортод сонирхолтой болгох, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, үндэсний бөхийн спортын залгамж халааг бэлтгэх, орон нутгаас үндэсний бөхийн цолтон төрүүлэх зорилгоор Сүхбаатар сумын Засаг даргын нэрэмжит хүүхдийн “Баянханы хүчтэн” үндэсний бөхийн барилдаан 2018 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр Спорт сургуулийн спорт заланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Барилдаан 4 насны ангиллаар нийт 42 тамирчин оролцож уран мэхийг уралдуулан, хүч чадлыг сорин барилдлаа.
Уг барилдаанд хүч чадал, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдаж түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, Орлогч дарга С.Чойсүрэн нар өргөмжлөл, медаль, хүүхдийн баярын бэлгийн хамт гардуулан өглөө. Монгол бөхийн босоо хийморь үргэлж өөдөө байг.
Tweet