Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

"Мэргэжил сонголт-2018" арга хэмжээ 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагаас Сүхбаатар сумын Сэлэнгийн долгио чуулгын байранд болж төгсөх 12-р ангийн хүүхдүүд, багш нар ирж оролцлоо.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 823

Энэ хичээлийн жилд тус аймгийн ерөнхий боловсролын 12 жилийн 33 сургууль, 2 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 1 политехникийн коллежид 12 дугаар ангийн нийт 1477 хүүхэд төгсөнө.
12 дугаар анги төгсөгчдөөс мэргэжил сонголтын чиглэлээр санал асуулга авсан бөгөөд судалгаанаас үзэхэд дээд боловсролын талаар яамны баримталж байгаа бодлого, их дээд сургууль, коллежийн элсэлт, ерөнхий шалгалт, оюуны хөгжлийн зээл, оюутны тэтгэлэгийн чиглэлээр сургалт, мэдээлэл авах хүсэлтийг үндэслэн ЗГХЭГ, БСШУСЯ, Боловсролын зээлийн сантай хамтран 2018 оны 05 дугаар 04-06-ны өдрүүдэд Сэлэнгэ, Бэлчир, Ерөө, Орхон , Хараа бүсийн төвд "Мэргэжил сонголт-2018" бүсчилсэн сургалт арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.


Тус арга хэмжээнд ОХУ-н Буриад улсын Их сургуулийн төлөөлөгч Оюна Мугкуева Бадмаева, Сибирийн хэрэглээний хоршооллын Их сургуулийн төлөөлөгч Дашанимаев Дашацырен Мижитович, ЗГХЭГ-н референт, БСШУСЯ-ны боловсролын мэргэжилтэн нар 12-р ангийн төгсөгчдөд мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? талаар зөвлөгөө, мэдээлэл өгч хүүхдүүд асуусан асуултандаа хариултаа авлаа. Энэхүү арга хэмжээнд ирж оролцсон БСШУСЯ-ны мэргэжилтэн нар болон Гадаадын илч төлөөлөгч нартаа нийт 12-р ангийн төгсөгчдийнхөө өмнөөс баярласан талархснаа илэрхийлье.