Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 оны 5-р сарын 4-ний өдөр "Хөгжилд хүүхдийн оролцоо VII" чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх, ангийн дарга нараар дамжуулан найз нөхдийн холбоог бэхжүүлэх, өсвөр үеийнхний аливаа үйл ажиллагаанд оролцох дэмжих, гэмт хэрэгт өртөх, уруу татагдахаас урьдчилан сэргийлэх нөлөөлөх, авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх замаар хүүхдийг төлөвшүүлэх үүднээс Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн дарга нар , сургуулийн Нийгмийн ажилтан, Сум тосгоны Хүүхдийн элч нар "Ангийн дарга" нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнөөр Ерөнхий боловсролын 9-11 дүгээр ангийн дарга нар Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын ажил байдалтай танилцаж, ангийн даргын Тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.
Tweet