Сүхбаатар сумын ИТХ-н 2018 оны 1-р хуралдаан 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар Сүхбаатар сумын 2018 оны төсвийн тодотгол, Сүхбаатар сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, ХАА-н тасаг /Хотын ногоон байгууламжийг мал тэжээвэр амьтнаас хамгаалах журмын төсөл, Мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнэ тогтоох/, Сүхбаатар сумын Тохижилт үйлчилгээний газрын 2017 оны хог хаягдлын хураамжийн орлогын биелэлт цаашдын зорилт Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тодотгуулсан тодотголын гүйцэтгэлийн тайлан, хог хаягдлын үйлчилгээний хураамжинд өөрчлөлт оруулах, Сүхбаатар сумын газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөө, Нийтийн зар мэдээний журмын талаар хэлэлцлээ.
Tweet