ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!
2018 оны 1 дүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага 2018 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 09:30 цагт Спортын ордонд зохион байгуулагдах тул 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 05 дугаар сарын 09-ний хооронд төрсөн 2 дугаар зэргийн цэргийн бэлтгэл үүрэгтэн залуучууд хамрагдана.
18-25 залуучууд цэрэг татлагын байранд заасан хугацаанд бэлэн байх ба дараах материалыг бүрдүүлэн ирнэ.
• цахим үнэмлэх
• цэргийн үүрэгтний үнэмлэх
• нийгмийн даатгалын дэвтэр
• эрүүл мэндийн даатгалын дэвтэр
• 2 хувь эрүүл мэндийн үзлэгийн анкет
• 4 хувь цээж зураг
• Шинжилгээний хариу
Хийлгэх шинжилгээнүүд:
• Цусны ерөнхий
• шээсний ерөнхий
• биохимийн /цусанд-сахар, элэгний В,С вирус илрүүлэх/
• ДОХ, тэмбүүгийн
• Цусны бүлэг тогтоох
Зөрчлийн тухай хуулиас:
5.17 дугаар зүйл.Цэргийн албаны тухай хууль зөрчих
1.Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгааны сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хуулиа дээдэлсэн танд баярлалаа