Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Бүх нийтийн их цэвэрлээ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 499
                  2018 оны 03-р сарын 28-ны Сумын Засаг даргын 01 тоот Албан даалгавар, Засаг даргын Тамгын газрын даргын А/01 тоот албан тушаалын дагуу, Сүхбаатар сум “Цэвэр хот” бүх нийтийн их цэвэрлэгээ  “Цэвэр хот” уриан доор байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “Хоггүй эрүүл орчин” плакадыг байгууллага бүрийн мэдээллийн самбарт байршуулан, “Газрын тухай хууль”, “Хог хаягдалын тухай” хууль, “Зөрчлийн тухай хууль”-иар гарын авлага боршур бэлтгэн тарааж “Миний Монгол”, “Таны Сэлэнгэ” телевизүүд хог цэвэрлэгээний тухай мэдээллийг иргэдэд хүргэлээ.
 
   Нийтийн цэвэрлэгээний үеэр Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа Албан байгууллага 61, Аж ахуйн нэгж 95, 1479-н айл өрхийн  2300 иргэн хог цэвэрлэгээнд идэвхи санаачлагатай оролцож Сүхбаатар хотоо цэвэрлэлээ.
 
Энэ хугацаанд Түрээсийн машин нь 57 удаа хог хаягдалыг ачиж 114 тн хогийг төвлөрсөн цэгт зөөвөрлөн хаясан байна.
 
 Хог цэвэрлэгээний үеэр айл өрхүүд  15 удаа хог хаягдалыг ачиж нийт 30тн хог хаягдал зөөвөрлөсөн.   
 
Тохижилт үйлчилгээний газар нь 11 удаа хог хаягдалыг ачиж  нийт 55тн хог зөөвөрлөн, 8 багийн хэмжээнд  нийт  199 тн хогийг Хонгорморьт 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах төв хогийн цэгдээр зөөвөрлөн ачууллаа.
 
Үүний үр дүнд: Сүхбаатар хот бүх нийтээрээ хогоо цэвэрлэж хоггүй “Цэвэр орчин” бүрдүүлж иргэдийнхээ ая тухтай орчинг бий болголоо.