Сүхбаатар сумын 80-н жилийн ойн хандиваар 2, 6, 7-р багуудад байрлах хойд тойргийн зам дагуу болон шар 5-н давхрын байрнуудын гаднах гэрэлтүүлгийг эрчим хүчний хэмнэлттэй 100 ширхэг ЛЕД гэрэл шинээр тавьж иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэн ажиллалаа.
Гэрэлтүүлгийн ажлыг Баатарцогт даргатай Сэлэнгэ Үйлчилгээ ОНӨААТҮГазрын хамт олон хийж гүйцэтгэлээ. Сүхбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллаж буй та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье
Tweet