МЭНДЧИЛГЭЭ
Монгол улсын хоймор нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэд, хүүхэд багачууд та бүхэндээ угтан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлж мэндчилье.
Улиран одож буй 2017 он Сүхбаатарчуудын хувьд түүхт 80 жилийн ойн баяраа тэмдэглэсэн төдийгүй амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Улсын тэргүүний 2-р сургуулийн сурагч Д.Цэлмүүн дэлхийн шатрын аварга болж Монгол улсын шилдэг хүүхдээр тодорлоо. Мөн дэлхийд нэрээ гаргасан бяцхан мисс Ж.Сувд, хөл бөмбөгийн тамирчин Ганбаяр нараас гадна боксын “Улаан ирвэс” клубынхан дэлхийн тавцанаа амжилтаа дуурсгалаа.
Сүхбаатар сум 2017 онд Улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандиваар бүтээн байгуулалтаар шинээр 1,5 км хатуу хучилттай, 1,4 км хайрган хучилттай зам, хот доторх авто замын зогсоол болох 9521 м2 замыг барьж байгууллаа. Мөн га-гаас авах төмс 22,хүнсний ногоо 29,2 ,хүн ам маань өмнөх оноос 2,2 хувиар, мал сүрэг 9 хувиар өссөн амжилтыг үзүүллээ.
Сум орон нутгийнхаа хөгжлийг улам эрчимжүүлж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хамтран ажилладаг иргэд, Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ААНБайгууллага, хамт олон, хүүхэд багачууд та бүхэндээ талархалаа илэрхийлж ирж буй шинэ ондоо эрч хүчтэй амжилт бүтээлээр дүүрэн айл өрх бүр аз жаргалаар бялхаж байхын ерөөлийг дэвшүүлье.
2018 он иргэн бүрт амжилт бүтээл аз хийморь авчирах болтугай.
Tweet