Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/28, А/252 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан:
- Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ САЙН ДУРЫН БҮЛГЭМ”-ийн журам,
Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар батлагдсан:
- цэцэрлэгүүдийн орчинд хэв журам хамгаалах, бага насны хүүхдийг хэрэг зөрчил, осол, халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх “ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛ” ажиллуулах журмуудыг хэрэгжүүлэх, сурагчдын бүлгэм байгуулах, сурагчид болон эцэг эхийн төлөөлөлд бүлгэм, эргүүлийн лого бүхий хантааз гардуулах ёслолын арга хэмжээг Сүхбаатар сумын төвд Сэлэнгийн долгио чуулгын байранд зохион явуулав.
Монголын сурагчдын холбооны сургагч багш Г.Төгсөө “Өсвөрийн сэргийлэгч” сайн дурын бүлгэмийн сурагчдад сургалт зохион байгуулав.
Уг арга хэмжээнд 500 сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцсон ба оролцогчдод Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн сурагчид урлагийн тоглолтоо өргөн барив.
Tweet