Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатар сумаас жил бүр зохион байгуулдаг "Халамж" нэгдсэн арга хэмжээнд нийт 300 гаруй хүүхэд хамрагдан оролцлоо.
Тус арга хэмжээг ивээн тэтгэгч байгууллагуудаар:Сүхбаатар сумын ЗДТГ, Шинэ Бадрах ХХК, Алтан Тариа ХХК, Залуу Сэлэнгэ ХХК, Есөн Эрдэнэ ХХК, Ундрах Тум ХХК, Ахмадын эмийн сан, Буянт Рашаан ХХК, Үсчин гоо засалчдын холбоо, Улсын тэргүүний IV цэцэрлэг, Оёдолчдын холбоо, Миний Монгол ТВ, Таны Сэлэнгэ ТВ, хамтран ажилласан бөгөөд хүүхэд багачууддаа витамин, тараг , бялуу, зэрэг амттанаар дайлж, үнэ төлбөргүй үс засуулж, усанд оруулж, урлагийн тоглолт үзүүлж хүүхэд багачуудаа баярлууллаа.Мөн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга 300 хүүхдэд бэлэг гардуулж өглөө.
Tweet