Сүхбаатар хот маань шатрын Дэлхийн аваргатай боллоо.
Партизаны талбайд дэлхийн аварга шатарчин охиноо сумын удирдлагууд угтан авч баяр хүргэлээ. Угтан авах үйл ажиллагаанд Д.Цэлмүүний анги хамт олон, аав ээж, эмээ өвөө, ар гэрийнхэн,сургуулийн хамт олон нь хүрэлцэн ирлээ. Д.Цэлмүүн охин дасгалжуулагч багш н.Бат-Очирын удирдлаган дор аймаг, орон нутгийн дэмжлэгтэйгээр Румин улсын Яаси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон охидын 7 нас хүртэлх ангилалд алтан медаль хүртсэн билээ. Тус тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид хөвгүүд, охидын 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдсөн юм. Д.Цэлмүүн дүүдээ улам их амжилтыг хүсэн ерөөе.