Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

“Цэвэр орчин-Эрүүл амьдрал”

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 401

“Цэвэр орчин-Эрүүл амьдрал” аяны нээлт Партизаны талбайд болж, аяны үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил нар нээлээ.Нээлтийн үеэр Сүхбаатар сумын Тохижилт үйлчилгээний газрын ажилчдад шинэ хувцас гардуулсан бөгөөд мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа тохижилт үйлчилгээний байгууллагын 3 ажилтан, хашаа хороогоо үлгэр жишээ тохижуулсан Сүхбаатар сумын 3 иргэнийг аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр шагнаж урамшуулав. Энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд аймгийн төвийн төр төсөв, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн 102 байгууллага хамрагдан хуваарийн дагуух газруудаа цэвэрлэж их хотынхоо 80 жилийн ойд бэлэг барьж байна. Сүхбаатар сум дотор үйлчилгээ үзүүлдэг бага оврын ачааны машины 12 жолоочтой хог тээвэрлэх гэрээ байгуулан нэг өдрийнх нь ажилд дэмжлэг үзүүллээ.Сүхбаатарчууд бид төрөлх хотоо хоггүй цэвэр байлгаж хогоо хогийн саванд хийж хэвшицгээе!